Mongol Art Gallery
Loading

“ШОГЧ БИЙР“ холбооны зураачдын хамтарсан үзэсгэлэн

4 сарын 01, 2022

Олон улсын ИНЭЭДМИЙН БАЯР-ын өдрийг тохиолдуулан зохион байгуулж буй Монголын шог зураачдын "ШОГЧ БИЙР" холбооны зураачдын хамтарсан үзэсгэлэн Монгол арт галерейн I давхрын үзэсгэлэнгийн танхимд 04.01-04.08 ныг хүртэл үзэгч олондоо толилуулна.

Үзэсгэлэнд Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Байды, П.Цэгмид, Соёлын гавьяат зүтгэлтэн Т.Мандир, С,Цогтбаяр, А.Бат-Эрдэнэ, ахмад шог зураач С.Чимэддорж, Өлзийбат, С.Алтангэрэл, Хуягт нар болон Амарсайхан, М. Амархүү, Мянганзам, С.Болд, М.Моломжамц, Ч.Цэцэгдарь, Р.Гал-Од, Д.Цогт, Н.Оргил нарын 20 гаруй уран бүтээлчдийн 100 гаад шог зургууд дэлгэгдэж байна.

Нээлт: 2022.04.01 ны 11 цагт

Хаяг: Дүнжингарав худалдааны төвийн замын урд Монгол арт галерей

Утас: 77198080, 86474747

Mongolartgallery