Mongol Art Gallery
Loading

МОНГОЛ ХҮҮХЭД

6 сарын 01, 2025

Уран бүтээлч Машбатын ГАЛТ-ын Эх үрсийн баярт зориулсан “МОНГОЛ ХҮҮХЭД” бие даасан үзэсгэлэн Mongol Art Gallery-д 2025 оны 6 сарын 1 ний өдөр нээлтээ хийнэ.

Үзэсгэлэн 06/01-03 ны өдрүүдэд үргэлжлэнэ.

“МОНГОЛ ХҮҮХЭД” үзэсгэлэн Монгол улсад хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ойд зориулж олон нийтэд дэлгэх гэж байна.

Тус үзэсгэлэн зураач дизайнер М.Галтын 50 гаруй бүтээлээс бүрдэх ба зурсан зургуудаа хөгжмийн зохиолч, яруу найрагчидтай хамтран амилуулж олон талаас нь эрэлхийлсэн, судалгаа шинжилгээ хийсэн байдлыг харахад түүнийг аливаад чин сэтгэлээсээ ханддаг хувь хүний зөв хандлага тодорхой харагдана.

Тэрээр удам дамжсан урлан бүтээх авьяасаа хөгжүүлж зураач аавынхаа захиасыг зүрх сэтгэлдээ тээн биелүүлж яваа авьяаслаг уран бүтээлч билээ.

Түүний бүтээлд монгол зургийн хөнгөн үүлэн хээ, тэнгэр газар уул усыг уран нарийн дүрсэлж түүн дотор Монгол хүүхдийн дүрийг онцлон үндэсний дээл хувцастайгаар гол дүр болгон эрчимт хөдөлгөөн, эрүүл чийрэг байдлаар онцолсон байдаг.
Уран бүтээлийн амжилт хүсэе!

#MongolicChildren #MashbatGalt #MongolArtGallery #MongolianArt #ChildrensDay #MothersDay #ArtExhibition #МонголХүүхдүүд #МонголЗураг #MongolianCulture

Mongolartgallery