“СОЛОНГОН ГҮҮР” – МОНГОЛ, БНСУ-ЫН УРАН БҮТЭЭЛЧДИЙН ХАМТАРСАН ҮЗЭСГЭЛЭН МОНГОЛ АРТ ГАЛЕРЕЙД. #ULAANBAATAR_BIENNALE
Монгол Улс болон Бүгд Найрамдах Солонгос Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг тэмдэглэх хүрээнд зохион байгуулагдаж буй “Солонгон гүүр” хамтарсан үзэсгэлэн 2025 оны 6 дугаар сарын 7-ны 18:00 цагт Монгол Арт Галерейд нээлтээ хийнэ.
Энэ үзэсгэлэн нь 2025 онд анх удаа зохион байгуулагдаж буй Ulaanbaatar Biennale / Улаанбаатар Биенналийн хүрээнд багтаж буй онцлог үзэсгэлэн юм. Монгол, Солонгосын нийт 34 уран бүтээлчийн оролцоотой уг үзэсгэлэн нь хоёр орны уран бүтээлчдийн үзэл санаа, дуу хоолой, арга барил, ур ухааныг нэг орон зайд харилцуулан, соёл урлагийн харилцааны шинэ гүүрийг байгуулж байна.
Үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүд нь эх нутаг, үндэс язгуур, түүхэн эргэцүүлэл, ахан дүүсийн холбоо, соёлын шилжилт, байгаль орчны өөрчлөлт, хувь хүний мэдрэмж зэрэг олон талт сэдвийг хамарсан бөгөөд Монгол зургийн болон Солонгосын уламжлалт нарийн дэг, арга барил бүхий суурьтай шинэлэг илэрхийлэл, бодит дүрслэл бүхий чадвар, орчин үеийн урлагийн олон талт хэлбэрүүдээр өргөжсөн сэтгэлгээний ур, техник хосолсон холимог техник, өрөг урлаг, медиа бүтээлүүд багтжээ.
“Солонгон гүүр” үзэсгэлэн нь бодит ба төсөөллийн зааг дээр уран бүтээлчдийг уулзуулан, орон зай ба цаг хугацааг холбосон шинэ сэтгэлгээний орон зайг нээж байгаагаараа онцлог юм. “Солонгон гүүр” үзэсгэлэнгийн хүрээнд дараах зохион байгуулагч, дэмжигч байгууллагууд ажиллаж байна.
Санаачлагч: Олон улсын дүрслэх урлаг, соёлын холбоо
Зохион байгуулагчид: Монголын Урлагийн Зөвлөл, Хөх Нар Орчин Үеийн Урлагийн Төв, ОУЭЗ-ын Монголын Холбоо, Шинэ Өглөө залуу уран бүтээлчдийн нэгдэл, Монгол Арт Галерей
Хамтран зохион байгуулагчид: БНСУ-ын Гвангжу хотын захиргаа, Гвангжу хотын Урлагийн музей
Куратор: Хөх Нар Орчин Үеийн Урлагийн Төв, уран бүтээлч Ж.Анунаран
Үзэсгэлэнгийн мэдээлэл: