"OSAKA INTERNATIONAL ART 2025"
Монгол Арт Галерей Япон улсын Осака хотын Osaka-Jo Hall -д зохион байгуулагдах “OSAKA INTERNATIONAL ART 2025” олон улсын арт фэйрт 2025.05.31 нээс 06.01-ний өдөр оролцох гэж байна.
Энэхүү наадам Япон улсын урлаг, соёлын томоохон арга хэмжээ бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс уран бүтээлчид, галерей, соёлын байгууллагууд уригдан оролцдог.
Осака Арт фэйрийн нь зорилго урлагийн бүтээлээр дамжуулан соёлын солилцоо, эдийн засгийн уялдаа холбоог бий болгоход оршдог юм.
Монголын уран бүтээлчид:
Үзэсгэлэнгийн онцлог:
Үзэгчдэд нээлттэй, уран бүтээл худалдаж авах боломжтой олон улсын арт маркет
Элчин сайдын яамд, соёлын агентлагуудын дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж буй
Японы “Expo 2025 OSAKA” дэлхийн үзэсгэлэнгийн соёлын хөтөлбөрийн нэг хэсэг
Уран бүтээлч, цуглуулагч, соёл судлаач, сошиал платформуудын анхаарлын төвд
Монголын уран бүтээлчдийн өнгө төрх, уламжлал, орчин үеийн уран сэтгэмжийн нэгдэл бөгөөд энэхүү үзэсгэлэнгээс гадна MONGOL ART ROAD- 2025 Монголын уран бүтээлчдийн Япон дахь аялал зохион байгуулагдах юм. Уран бүтээлчид үзэсгэлэнд оролцохоос гадна уламжлал ба орчин үе, байгаль, хотжилт, уран бүтээл ба дижитал соёл зэрэг огт өөр уур амьсгал, соёлын орчинд хийж буй уран бүтээлчийн дотоод ертөнц, сэтгэлгээний шинэ санаа олж авах бүтээлч арт аялал юм.
Үзэсгэлэнгийн байршил:
Osaka Castle Park / Osaka-Jo Hall
3-1 Osakajo, Chuo Ward, Osaka, 540-0002, Japan
Үзэсгэлэнгийн хугацаа:
• 5-р сарын 31 (Бямба) — 10:00–20:00
• 6-р сарын 1 (Ням) — 10:00–17:00
Монголын уран бүтээлчид анх удаа Осакагийн олон улсын тавцанд!